Английн алдарт “Ливерпүүл” клубын хагас хамгаалагч Мохамед Салах багтайгаа шинэ гэрээ байгууллаа. “Улаанууд” багийнхаа шилдэг тоглогчтой урт хугацааны гэрээ байгуулж, гарын үсэг зурсан байна.
The Telegraph-ын мэдээлж байгаагаар тэрбээр багтайгаа 5 жилийн гэрээ байгуулсан аж. Тэрбээр 2017 онд “Ливерпүүл”-д ирсэн бөгөөд 52 тоглолтод оролцож, 44 гоол оруулсан юм.