Монголын Үндэсний олимпийн хорооны тэргүүн дэд ерөнхийлөгч, Олон улсын олимпийн хорооны гишүүн Б.Баттүшиг нь Холбооны бүгд найрамдах Герман улсаас тус улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ёорн Розенбергт бараалхаж , хоёр талын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг МҮОХ нь Европын орнуудаас Герман улстай спортын салбарт олон жилийн турш ойр дотно идэвхтэй харилцаа өрнүүлснийг дурьдаад тус улсын өндөр зэрэглэлийн спортын мэргэжилтэн , дасгалжуулагчид манай орны спорт-олимпизмийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсныг өндрөөр үнэлсэн байна.
Тэрбээр МҮОХ-ны саяхан сонгогдсон шинэ удидлагыг товч танилцуулж, цаашид Монгол улсад өвлийн спортын төрлүүдийг хөгжүүлэхэд хамтран ажиллах хүсэлтэй буйгаа илэрхийлэв.