Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн 16-гийн тоглолтууд шувтарч, шилдэг наймд үлдэх багуудын нэр тодорлоо. Өнгөрсөн шөнө Английн шигшээ баг Колумбитай тулж, торгуулийн цохилтоор буулгаж авсан юм. Ингэснээр шөвгийн наймд үлдсэн найм дахь баг боллоо.
Үндсэн цагт хоёр баг 1:1-ээр тэнцсэн. Уг нь 57 дахь минутад Харри Кейн торгуулийн цохилтоор тооны харьцааг нээсэн. Гэвч 90+2 дахь минутад Мина хариу гоолдож, Колумбид боломж нээж өгсөн. Харин торгуулийн цохилт цохиход Английн хаалгач Жордан Пикфорд гайхалтай байж, чухал хаалт хийснээр өрсөлдөгчөө 4:3-аар хожлоо.
Англиас торгуулийн цохилтоо Жордан Хендерсон алдсан. Харин Колумбийн шигшээгээс Урибе алдаж цохиж, Бакка хаалгачийг аргалж чадаагүйн улмаас шөвгийн 16-гаас хэтэрсэнгүй хасагдлаа.