Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 1/8 шигшээд Англи хүчтэй өрсөлдөгч Колумбитай тулж, торгуулийн цохилтоор буулгаж авсан билээ. Ингэснээр хэд хэдэн амжилт тогтоосон юм.
Тодруулбал, Английн шигшээ дэлхийн аваргад оролцсон түүхэндээ анх удаа торгуулийн цохилтоор хожиж, дараагийн шатанд шалгарлаа. Өмнө нь 1990 онд хагас шигшээд Германд, 1998 онд 1/8 шигшээд Аргентинд, 2006 онд шөвгийн наймд Португад торгуулийн цохилтоор хожигдож байсан юм.
Мөн Жордан Пикфорд эсрэг багийн шийдвэрлэх буюу 5 дахь цохилтыг хаасан хоёр дахь хаалгач боллоо. Өмнө нь 1998 онд л ийм тоглолтыг Английн хаалгач үзүүлж байжээ. Пикфорд Колумби довтлогч Баккагийн цохилтыг хааснаар багаа дараагийн шатанд үлдээхэд том хувь нэмэр оруулсан билээ.