Гавьяат тамирчин М.Уранцэцэг Доха мастерсаас хүрэл медаль хүртлээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2021-01-12

Катарын Доха хотноо жүдо бөхийн Мастерс тэмцээн өчигдөр буюу нэгдүгээр сарын 11-ны өдөр эхэлсэн билээ. Дэлхийн чансааны эхний 32-т эрэмбэлэгддэг шилдгүүд барилддаг. Тэгвэл уг тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд Монгол Улсын гавьяат тамирчин М.Уранцэцэг барилдаж хүрэл медаль хүртлээ. Тэрээр "С" хэсэгт орж эхний тойрогт хийлж, дараагийн тойрогт ОХУ-ын Ирина Долговатай таарсан ч түүний өрсөлдөгч эхний тойрогт шагайндаа авсан бэртлийн улмаас барилдах боломжгүй болсноор М.Уранцэцэг хэсгийн аваргын төлөө өрсөлдөх болсон юм.