Неймар: ДАШТ-ээс хасагдсаны дараа бөмбөг ч хармааргүй санагдсан

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-07-22

Бразилын  хөлбөмбөгийн шигшээ багийн тамирчин Неймар ОХУ-д зохион байгуулагдсан 21 дэх удаагийн ДАШТ-ий талаар хэвлэлд ярилцлага өгчээ.

Ингэхдээ хамгийн сүүлийн тоглолт буюу Бельгийн багт 1:2 онооны харьцаатайгаар ялагдаж, нутаг буцах болсныхоо дараа медалийн төлөөх тоглолтууд, тэр бүү хэл хөлбөмбөг ч хармааргүй санагдсан тухайгаа ярьсан байна.

Тэрбээр “Дахиад хөлбөмбөг тоглохыг хүсээгүй гэж хэлвэл дэгсдүүлсэн болох байх. Гэхдээ хөлбөмбөг ч, тэмцээн ч үзмээргүй санагдсан” гэжээ.