Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өвдөг шороодож, Хошорюү С.Бямбасүрэн качигоши хийлээ

O.Admin
2022-01-21

Сүмогийн холбоогийн нэгдүгээр сарын барилдаан буюу хацү башёгийн 12 дахь өдрийн барилдаан болж өнгөрлөө.

Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өчигдөр маэгаширагийн 5-аас барилдаж байгаа Мэйсэйтэй барилдаж өвдөг шороодлоо. Улмаар 10 даваа, хоёр унаатай болжээ. Тэрбээр өнөөдөр секиваки Таканошотой барилдана.

Тус башёг нэг унаатайгаар тэргүүлж байсан Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, секиваки Митакэүми нар хоюул өвдөг шороодож хоёр унаатайгаар башёг тэргүүлж байгаа бол тэдэнтэй хамт М-6 Аби мөн хоёр унаатай байна.

Маэгаширагийн 6-аас барилдаж байгаа Хошорюү С.Бямбасүрэн өчигдөр нутгийн бөх маэгаширагийн 3-аас барилдаж байгаа Тамаваши Б.Мөнх-Оргилтой барилдаж давснаар найман даваа дөрвөн унаатай болж качигоши хийжээ. Харин өвдөг шороодсон Тамаваши Б.Мөнх-Оргил долоон даваа таван унаатай болсон байна.

Макүүчи зиндаа:

Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 10-2

М-1 Кирибаяама Б.Лхагвасүрэн 5-7

М-2 Ичиножо А.Ичинноров 6-6

М-3 Тамаваши Б.Мөнх-Оргил 7-5

М-5 Чиёошома Г.Мөнхсайхан 4-8

М-6 Хошорюү С.Бямбасүрэн 8-4