Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өвдөг шороодож, Тамаваши Б.Мөнх-Оргил качигоши хийлээ

O.Admin
2022-01-23

Сүмогийн холбоогийн нэгдүгээр сарын барилдаан буюу хацү башёгийн 14 дахь өдрийн барилдаан болж өнгөрлөө.

Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өчигдөр тэргүүлэгчдийн эгнээнд байгаа маэгаширагийн 6-аас барилдаж байгаа Абитэй барилдаж өвдөг шорооджээ. Улмаар 11 даваа, гурван унаатай болжээ. Тэрбээр өнөөдөр башёг тэргүүлж байгаа секиваки Митакэүмитэй барилдана.

Тус башёг секиваки Митакэүми хоёр унаатайгаар башёг тэргүүлж байгаа бол ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, М-6 Аби, М-13 Котоновака нар гурван унаатайгаар тэдний араас нэхэж байна.

Харин өчигдөр маэгаширагийн 3-аас барилдаж байгаа Тамаваши Б.Мөнх-Оргил маэгаширагийн 2-аас барилдаж байгаа Уратай барилдаж давснаар найман дахь учраа бөхөө өвдөг шороодуулж кочигоши хийлээ. Улмаар манай бөхчүүдээс гурав дахь бөх нь тавин хувийн амжилтаа үзүүлээд байна.

Макүүчи зиндаа:

Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 11-3

М-1 Кирибаяама Б.Лхагвасүрэн 5-9

М-2 Ичиножо А.Ичинноров 7-7

М-3 Тамаваши Б.Мөнх-Оргил 8-6

М-5 Чиёошома Г.Мөнхсайхан 4-10

М-6 Хошорюү С.Бямбасүрэн 10-4