Сүмогийн холбоогийн нэгдүгээр сарын барилдаан буюу хацү башёгийн 15 дахь өдрийн барилдаан болж өнгөрлөө.
Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өчигдөр тэргүүлж байгаа секиваки Митакэүмитэй барилдаж өвдөг шороодлоо. Улмаар 11 даваа 4 унаатай болжээ. Харин секиваки Митакэүми хацү башёд түрүүлжээ.
Харин манай бөхчүүдээс М-2 Ичиножо А.Ичинноров, М-3 Тамаваши Б.Мөнх-Оргил, М-6 Хошорюү С.Бямбасүрэн нар 50 хувийн амжилтаа үзүүлжээ.
Макүүчи зиндаа:
Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 11-4
М-1 Кирибаяама Б.Лхагвасүрэн 6-9
М-2 Ичиножо А.Ичинноров 8-7
М-3 Тамаваши Б.Мөнх-Оргил 8-7
М-5 Чиёошома Г.Мөнхсайхан 4-11
М-6 Хошорюү С.Бямбасүрэн 11-4