XVII жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн сар шинийн баярт зориулсан үндэсний бөхийн барилдаан нэгдүгээр сарын 31-ний болон хоёрдугаар сарын 1-ний өдрүүдэд Монгол бөхийн өргөөнд болж байна.
Улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн барилдаан өнөөдөр гурвын даваанаас эхлэн үргэлжилж байгаа бөгөөд наймын даваа буюу үзүүр түрүү булаалдахаар Улсын заан Б.Пүрэвсайхан Архангай аймгийн хотонд сумын харьяат аймгийн заан Э.Мөнхжаргал нар гарч ирлээ.