Жүдо бөхийн оны эхний томоохон тэмцээн болох Парисын их дуулга хоёрдугаар сарын 05-ны өдөр эхэлсэн. Тус тэмцээнд нийт 52 орны 285 тамирчин оролцож байна. Өчигдөр /2021.02.05/ манайхаас Ё.Басхүү алт, Б.Баасанхүү мөнгө, Ц.Цогтбаатар хүрэл медаль хүртсэн бол өнөөдөр /2021.02.05/ манайхаас таван бөх зодоглоно.
Эрэгтэй -81кг-ийн жинд барилдах ОУХМ Г.Болор-Очир ДАШТ-ий мөнгөн медальт Тато Григалашвилигийн толгойлж буй "A" хэсэгт орсон. Тэрбээр эхний тойрогтоо Италийн бөх Лоренцо Пародитой барилдаж ялсан бол хоёрдугаар тойрогт Канадын бөх Франсуа Готиер Драпотой барилдаж ялагдаж тэмцээнээ өндөрлүүллээ.
Эрэгтэй -100кг-ийн жинд ОУХМ Б.Гончигсүрэн барилдах бөгөөд эхний тойрогтоо Алжирын бөхтэй барилдах бөгөөд өрсөлдөгчөө ялвал 2-р тойрогт түүнийг ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Белгийн Тома Никифоровтой барилдаж ялагдал хүлээжээ.
Оны өмнө Абугийн их дуулгад +100 кг жинд түрүүлсэн ОУХМ О.Цэцэнцэнгэл "B" хэсгийг тэргүүлэн барилдахаар болжээ. Тэрбээр эхний тойрогтоо эзэн орны бөх Херман Жигуиба барилдаж ялсан бол хэсгийн аваргын төлөө Финляндын бөх Мартти Пумалайнентэй барилдаж ялалт байгуулжээ. Улмаар мөнгөн медалийн төлөө Францын алдарт бөх Теддигийн 10 жил үргэлжилсэн ноёрхлыг зогсоосон Японы бөх Кагиугара Кокорог торгуулиар ялж алтан медалийн төлөө барилдахаа болжээ. Тэрбээр алтан медалийн төлөө Азербэйжаны бөх Ушанги Кокауритай барилдана. Шигшээ барилдаан 00:00 цагт болно.
Эмэгтэй -70кг-ийн жинд ОУХМ Ц.Энхчимэг эхний тойрогтоо АНУ-ын бөхтэй барилдаж ялсан ч хоёрдугаар тойрогт В хэсгийн тэргүүн бөх Ёоко Онод ялагдаж хүлээлээ.
Эмэгтэй +78кг-ийн жинд ОУХМ А.Адъяасүрэн тэмцээний "B" хэсэгт орсон бөгөөд эхний тойрогтоо эзэн орны бөх Леа Фонтейнтэй барилдаж ялагдал хүлээжээ.
- эмэгтэйчүүдийн -48 кг жинд Б.Баасанхүү мөнгөн медаль
- эмэгтэйчүүдийн -52 кг жинд Б.Хорлоодой долдугаар байр эзэлсэн
- эмэгтэйчүүдийн -57 кг жинд Л.Энхрийлэн тавдугаар байр эзэлсэн
- эрэгтэйчүүдийн -60 кг жинд Э.Ариунболд долдугаар байр эзэлсэн
- эрэгтэйчүүдийн -66 кг жинд Ё.Басхүү алтан медаль
- эрэгтэйчүүдийн -66 кг жинд Б.Эрхэмбаяр эхний шатанд ялагдсан
- эрэгтэйчүүдийн -73 кг жинд Ц.Цогтбаатар хүрэл медаль
- эрэгтэйчүүдийн -73 кг жинд О.Уранбаяр эхний шатанд ялагдсан
Хоёрдугаар сарын 6-ны 19:00 цагаас манай таван жүдоч зодоглоно. Үүнд:
- Эрэгтэйчүүдийн -81 кг жинд Г.Болор-Очир хоёрдугаар тойрогт ялагдсан
- Эрэгтэйчүүдийн -100 кг жинд Б.Гончигсүрэн хоёрдугаар тойрогт ялагдсан
- Эрэгтэйчүүдийн +100 кг жинд О.Цэцэнцэнгэл алтан медалийн төлөө барилдахаар болсон
- Эмэгтэйчүүдийн -70 кг жинд Ц.Энхчимэг хоёрдугаар тойрогт ялагдсан
- Эмэгтэйчүүдийн +78 кг жинд А.Адъяасүрэн эхний шатанд ялагдсан