Х.Болортуяа, С.Цэрэнчимэд нар алтан медалийн төлөө барилдана

O.Admin
2022-02-25

Яшар Догу, Вэхби Эмре, Хамит Каплан нарын нэрэмжит бөхийн төрлүүдийн дэлхийн чансааны оноо олгох тэмцээн Туркийн Стамбул хотод болж байна.

Өнөөдөр эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд 23 хүртэлх болон насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий мөнгөн медальт “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Хүрэлхүүгийн Болортуяа, 62 кг-д “Ташкент-2014” ДАШТ-ий алт, “Лас-Вегас-2015” ДАШТ-ий мөнгөн медальт, “Алдар” спорт хорооны тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин Сүхээгийн Цэрэнчимэд нар барилдав.

Манай хоёр бүсгүй жиндээ тус бүр гурван өрсөлдөгчөө илт давуу цэвэр ялалт авснаар алтан медалийн төлөө барилдахаар шалгарсан. Шигшээ барилдаан Монголын цагаар 23:00 минутад эхлэх бөгөөд Х.Болортуяа ДАШТ-ий хошой хүрэл медальт Беларусийн бөх Болгарын Евелина Николоватай, С.Цэрэнчимэд АНУ-ын Мэллори Килттэй тус тус барилдана.