Б.Ганболд арванхоёрдугаар байр эзлэжээ

O.Admin
2022-03-07

Паралимпын наадамд эх орноо төлөөлөн оролцож буй манай хоёр тамирчин өнөөдөр хурд сорилоо. Эрэгтэйчүүдийн цанын 20 км-ийн сонгодог тэшилтийн уралдаанд 17 тамирчин гараанаас гарахад ОУХМ Б.Ганболд 1:04.23 цагийн амжилтаар 12-р байр эзлэв. Тэрбээр түрүүлсэн Японы тамирчнаас 11 минут хоцрон барианд орсон юм.

Манай нөгөө тамирчин Ц.Дашдорж сүүлийн тойрогт замаас гарч уралдаанаа дуусгаж чадсангүй. Цанын хоёр тамирчин гуравдугаар сарын 9-нд спринт төрөлд уралдана. Харин уулын цанын төрөлд өрсөлдөх Б.Цэрэнпунцагийн уралдаан маргааш 10.00 цагт эхлэх юм.

Гэрэл зургийг Batjargal Dorjsuren