Аваргуудын лигийн хасагдах шатны шөвгийн 16 хариу тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Германы Байерн Мюнхен талбайдаа Австрийн Ред Булл клубтэй тоглож 7-1 харьцаагаар бутниргэлээ. Улмаар хоёр тоглолтын нийлбэрээр дүн 8-2 харьцаагаар Байерн шөвгийн наймд шалгарлаа.
Тус тоглолтын салхийг 12 болон 21 минутад Левандовски торгуулийн цохилтоос гоол оруулсан бол 23 минутад Левандовски нэмж оруулжээ. Улмаар 31 минутад Гнабри, 54, 83 минутад Мюллер оруулсан бол эцсийн цэгийг 85 минутад Сане оруулжээ. Эсрэг багаас нэр төрийн ганц гоолыг 70 минутад Кьергор оруулсан байна.