Аваргуудын лигийн хасагдах шатны шөвгийн 16 хариу тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Английн Ливерпүүл талбайдаа Италийн Интер клубыг хүлээн авч тоглож 0-1 харьцаагаар хожигдлоо. Улмаар хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 2-1 харьцаагаар Ливерпүүл ялж шөвгийн наймд шалгарлаа.
Тус тоглолтын цорын ганц голлыг 61 минуитад Санчесийн дамжуулалтаар Мартинес гоолджээ.