Английн алдарт “Ливерпүүл” клубын залуу хагас хамгаалагч Бен Вудберн ирэх улирлыг “Шеффилд Юнайтед” багт өнгөрүүлэхээр болжээ. Энэ жил 18 настай залуу хагас хамгаалагчийг тэд зээлээр явуулж байгаа юм байна.
Вудберн 2016 оны арваннэгдүгээр сард “Улаанууд”-ын бүрэлдэхүүнд анхны тоглолтоо хийж байсан юм. Түүнээс хойш бүх тэмцээнд 11 тоглолтод оролцжээ. Харин премьер лигт 6 тоглолтод оролцоод байгаа. Бен “Ливерпүүл”-ийн түүхэнд хамгийн залуудаа гоол оруулсан тоглогч юм. 17 нас 45 хоногтойдоо “Лидс” клубын хаалганд гоол оруулж байсан билээ.