Гуравдугаар сарын башёд Монголын зургаан бөх зодоглоно

O.Admin
2022-03-12

Сүмо бөхийн Харү башё буюу гуравдугаар сарын тэмцээн ням гарагт буюу гуравдугаар сарын 13-нд эхэлнэ.

Сүмод идэвхтэй барилдаж буй цорын ганц ёкозүна Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ барууны манлайд гарах бол озеки Такакейшо зүүний манлайд барилдана.

Харү башёд Монголын зургаан бөх барилдана. Үүнд:

  • Ёкозүна Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ
  • Комүсүби Хошорюү С.Бямбасүрэн
  • Маэгашира 2 Ичиножо А.Ичинноров
  • Маэгашира 2 Тамаваши Б.Мөнх-Оргил
  • Маэгашира 4 Кирибаяама Б.Лхагвасүрэн
  • Маэгашира 8 Чиёошома Г.Мөнхсайхан нар барилдана.

Өнгөрсөн Хацү башёд 11 давсан Хошорюү С.Бямбасүрэн энэ удаа чансаа ахиж комүсүби цолноос барилдах бол Чиёошома Г.Мөнхсайхан, Кирибаяама Б.Лхагвасүрэн нар чансаа буурч барилдахаар болжээ.

Харү башёд гурван озеки барилдахаас Харү башёд түрүүлсэн Митакэүми, Такакейшо нар зүүнд, Шодай баруунд барилдана.

Харү башёд Монголоос гадна Японоос гаралтай бус хоёр бөх байгаа нь Болгарын Аоияма буюу Даниэл Иванов Маэгашира 10, Гүржийн Точиношин буюу Леван Горгадзе Маэгашира 15 дээрээс барилдана.