Сүмо бөхийн Харү башё буюу гуравдугаар сарын тэмцээний хоёр дахь өдрийн барилдаан өчигдөр боллоо.
Сүмод идэвхтэй барилдаж буй цорын ганц ёкозүна Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ өчигдөр маэгаширагийн 1-ээс барилдаж байгаа Даэйшотой барилдаж өвдөг шорооджээ. Улмаар нэг даваа нэг унаатай болсон бол өнөөдрийн түүний өрсөлдөгч маэгаширагийн 1-ээс барилдах Уратай барилдана.
Харин комүсүби Хошорюү С.Бямбасүрэн өчигдөр нутгийн бөх маэгаширагийн 4-өөс барилдах Кирибаяама Б.Лхагвасүрэнтэй барилдаж өвдөг шорооджээ. Улмаар Хошорюү хоёр унаатай байгаа бол Кирибаяама хоёр даваатайгаар башёг үргэлжлүүлж байна. Өнөөдөр Хошорюү озеки Такакейшотой барилдах бол Кирибаяама секиваки Абитэй барилдана.
Маэгаширагийн 2-оос барилдаж байгаа Ичиножо А.Ичинноров озеки Такакейшотой барилдаж давсан бол Тамаваши Б.Мөнх-Оргил секиваки Абид өвдөг шорооджээ. Өнөөдөр Ичиножо озеки Шодайтай барилдах бол Тамаваши комүсүби Таканашотой барилдана.
Харү башёд Монголын зургаан бөх барилдана. Үүнд:
- Ёкозүна Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ 1-1
- Комүсүби Хошорюү С.Бямбасүрэн 0-2
- Маэгашира 2 Ичиножо А.Ичинноров 1-1
- Маэгашира 2 Тамаваши Б.Мөнх-Оргил 0-2
- Маэгашира 4 Кирибаяама Б.Лхагвасүрэн 2-0
- Маэгашира 8 Чиёошома Г.Мөнхсайхан 2-0