Сүмо бөхийн Харү башё буюу гуравдугаар сарын тэмцээний дөрөв дэх өдрийн барилдаан өчигдөр боллоо.
Сүмод идэвхтэй барилдаж буй цорын ганц ёкозүна Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ өчигдөр нутгийн бөх маэгаширагийн 2-оос барилдах Ичиножо А.Ичинноровтой барилдаж давжээ. Улмаар гурван даваа нэг унаатай болсон бол Ичиножо хоёр даваа хоёр унаатай болжээ. Өнөөдөр аваргын өрсөлдөгч маэгаширагийн 2-оос барилдах Тамаваши Б.Мөнх-Оргилтой барилдах бол Ичиножо маэгаширагийн 4-өөс барилдах Эндотой барилдана.
Харин комүсүби Хошорюү С.Бямбасүрэн өчигдөр нутгийн бөх маэгаширагийн 2-оос барилдах Тамаваши Б.Мөнх-Оргил барилдаж давжээ. Улмаар Хошорюү хоёр даваа хоёр унаатай байгаа бол Тамаваши нэг даваа гурван даваатайгаар башёг үргэлжлүүлж байна. Өнөөдөр Хошорюү секиваки Вакатакакагитэй барилдах бол Тамаваши аваргатай барилдана.
Харү башёд Монголын зургаан бөх барилдана. Үүнд:
- Ёкозүна Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ 3-1
- Комүсүби Хошорюү С.Бямбасүрэн 2-2
- Маэгашира 2 Ичиножо А.Ичинноров 2-2
- Маэгашира 2 Тамаваши Б.Мөнх-Оргил 1-3
- Маэгашира 4 Кирибаяама Б.Лхагвасүрэн 3-1
- Маэгашира 8 Чиёошома Г.Мөнхсайхан 2-2