Өнөөдөр манай бөхчүүдээс нэг нь давлаа

O.Admin
2022-03-22

Сүмо бөхийн Харү башё буюу гуравдугаар сарын тэмцээний ес дэх өдрийн барилдаан өчигдөр боллоо.

Сүмод идэвхтэй барилдаж буй цорын ганц ёкозүна Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ гэмтлийн улмаас зургаа дахь өдрөөс башёг орхисон.

Комүсүби Хошорюү С.Бямбасүрэн озеки Шодайтай барилдаж өвдөг шорооджээ. Улмар дөрвөн даваа таван унаатай болсон бол өнөөдөр түүний өрсөлдөгч нь маэгаширагийн 7-оос барилдах Такаясүтэй барилдана.

Маэгаширагийн 2-оос бариладах Ичиножу А.Ичинноров секиваки Вакатакакагитэй барилдаж өвдөг шорооджээ. Улмаар таван даваа дөрвөн унаатай болсон бол өнөөдөр түүний өрсөлдөгч нь нутгийн бөх маэгаширагийн хоёроос барилдах Тамаваши Б.Мөнх-Оргилтой барилдана.

Харү башёд Монголын зургаан бөх барилдана. Үүнд:

  • Ёкозүна Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ 3-3 гэмтсэн
  • Комүсүби Хошорюү С.Бямбасүрэн 4-5
  • Маэгашира 2 Ичиножо А.Ичинноров 5-4
  • Маэгашира 2 Тамаваши Б.Мөнх-Оргил 4-5
  • Маэгашира 4 Кирибаяама Б.Лхагвасүрэн 6-3
  • Маэгашира 8 Чиёошома Г.Мөнхсайхан 3-6