Сүмо бөхийн Харү башё буюу гуравдугаар сарын тэмцээний арав дахь өдрийн барилдаан өчигдөр боллоо.
Сүмод идэвхтэй барилдаж буй цорын ганц ёкозүна Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ гэмтлийн улмаас зургаа дахь өдрөөс башёг орхисон.
Комүсүби Хошорюү С.Бямбасүрэн маэгаширагийн 7-оос барилдах Такаясүтэй барилдаж өвдөг шорооджээ. Улмар дөрвөн даваа зургаан унаатай болсон бол өнөөдөр түүний өрсөлдөгч нь маэгаширагийн 1-ээс барилдах Даэйшотой барилдана.
Маэгаширагийн 2-оос бариладах Ичиножу А.Ичинноров маэгаширагийн 2-оос барилдах Тамаваши Б.Мөнх-Оргилтой барилдаж давжээ. Улмаар зургаан даваа дөрвөн унаатай болсон бол Тамаваши Б.Мөнх-Оргил дөрвөн даваа зургаан унаатай болжээ. Ичиножу өнөөдөр маэгаширагийн 3-аас бариладах Мэйсэйтэй баррилдах бол Тамаваши маэгаширагийн 1-ээс барилдах Уратай барилдана.
Одоогоор башёг маэгаширагийн 7-оос барилдах Такаясү унаатайгээр тэргүүлж байгаа бол секиваки Вакатакакаге, маэгаширагийн 6-аас барилдах Котоновака нар нэг унаатайгаар араас нь нэхэж байна.
Харү башёд Монголын зургаан бөх барилдана. Үүнд:
- Ёкозүна Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ 3-3 гэмтсэн
- Комүсүби Хошорюү С.Бямбасүрэн 4-6
- Маэгашира 2 Ичиножо А.Ичинноров 6-4
- Маэгашира 2 Тамаваши Б.Мөнх-Оргил 4-6
- Маэгашира 4 Кирибаяама Б.Лхагвасүрэн 7-3
- Маэгашира 8 Чиёошома Г.Мөнхсайхан 4-6