Сүмо бөхийн Харү башё буюу гуравдугаар сарын тэмцээний 11 дахь өдрийн барилдаан өчигдөр боллоо.
Сүмод идэвхтэй барилдаж буй цорын ганц ёкозүна Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ гэмтлийн улмаас зургаа дахь өдрөөс башёг орхисон.
Комүсүби Хошорюү С.Бямбасүрэн маэгаширагийн 1-ээс барилдах Даэйшотой барилдаж давжээ. Улмар таван даваа зургаан унаатай болсон бол өнөөдөр түүний өрсөлдөгч нь маэгаширагийн 3-аас барилдах Оношотой барилдана.
Маэгаширагийн 2-оос бариладах Ичиножү А.Ичинноров маэгаширагийн 3-аас бариладах Мэйсэйтэй барилдаж давжээ. Улмаар долоон даваа дөрвөн унаатай болсон бол өнөөдөр түүнтэй секивики Абитэй барилдана.
Маэгаширагийн 2-оос барилдах Тамаваши Б.Мөнх-Оргил өчигдөр маэгаширагийн 1-ээс барилдах Уратай барилдаж давж таван даваа зургаан унаатай болжээ. Өнөөдөр түүний өрсөлдөгч маэгаширагийн 1-ээс барилдах Даэйшотой барилдана.
Өчигдөр башёг тэргүүлж байсан хоёр бөх болох унаагүй маэгаширагийн 7-оос барилдах Такаясү нэг унаатай секиваки Вакатакакаге нар барилдаж секиваки давж адилхан нэг унаатай болжээ.
Харү башёд Монголын зургаан бөх барилдана. Үүнд:
- Ёкозүна Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ 3-3 гэмтсэн
- Комүсүби Хошорюү С.Бямбасүрэн 5-6
- Маэгашира 2 Ичиножо А.Ичинноров 7-4
- Маэгашира 2 Тамаваши Б.Мөнх-Оргил 5-6
- Маэгашира 4 Кирибаяама Б.Лхагвасүрэн 7-4
- Маэгашира 8 Чиёошома Г.Мөнхсайхан 4-7