Сүмо бөхийн Харү башё буюу гуравдугаар сарын тэмцээний 12 дахь өдрийн барилдаан өчигдөр боллоо.
Сүмод идэвхтэй барилдаж буй цорын ганц ёкозүна Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ гэмтлийн улмаас зургаа дахь өдрөөс башёг орхисон.
Комүсүби Хошорюү С.Бямбасүрэн маэгаширагийн 3-аас барилдах Оношотой барилдаж давжээ. Улмар зургаан даваа зургаан унаатай болсон бол өнөөдөр түүний өрсөлдөгч нь маэгаширагийн 2-оос барилдах Ичиножо А.Ичинноровтой барилдана.
Маэгаширагийн 2-оос бариладах Ичиножү А.Ичинноров секивики Абитэй барилдаж давжээ. Улмаар найм дахь учраа бөхөө давж качигоши хийжээ. Тэрбээр өнөөдөр комүсүби Хошорюү С.Бямбасүрэнтэй барилдана.
Маэгаширагийн 2-оос барилдах Тамаваши Б.Мөнх-Оргил өчигдөр маэгаширагийн 1-ээс барилдах Даэйшотой барилдаж давж зургаан даваа зургаан унаатай болжээ. Өнөөдөр түүний өрсөлдөгч маэгаширагийн 6-ээс барилдах Хокүтофүжитэй барилдана.
Маэгаширагийн 4-өөс барилдах Кирибаяама Б.Лхагвасүрэн маэгаширагийн 6-аас барилдах Хокүтофижитэй барилдаж дасвнаар качигоши хийлээ. Тэрбээр өнөөдөр маэгаширагийн 15-аас барилдах Точиношинтэй барилдана.
Өчигдөр башёг тэргүүлэгч маэгаширагийн 7-оос барилдах Такаясү, секиваки Вакатакакаге нар нэг унаатайгаар башёг тэргүүлж байна.
Харү башёд Монголын зургаан бөх барилдана. Үүнд:
- Ёкозүна Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ 3-3 гэмтсэн
- Комүсүби Хошорюү С.Бямбасүрэн 6-6
- Маэгашира 2 Ичиножо А.Ичинноров 8-4
- Маэгашира 2 Тамаваши Б.Мөнх-Оргил 6-6
- Маэгашира 4 Кирибаяама Б.Лхагвасүрэн 8-4
- Маэгашира 8 Чиёошома Г.Мөнхсайхан 5-7