Ичиножо А.Ичинноров Хошорюү С.Бямбасүрэнг давлаа

O.Admin
2022-03-26

Сүмо бөхийн Харү башё буюу гуравдугаар сарын тэмцээний 13 дахь өдрийн барилдаан өчигдөр боллоо.

Сүмод идэвхтэй барилдаж буй цорын ганц ёкозүна Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ гэмтлийн улмаас зургаа дахь өдрөөс башёг орхисон.

Комүсүби Хошорюү С.Бямбасүрэн маэгаширагийн 2-оос барилдах Ичиножо А.Ичинноровтой барилдаж өвдөг шорооджээ. Улмаар зургаан даваа долоон унаатай болсон бол Ичиножо есөн даваа дөрвөн унаатай болжээ. Өнөөдөр Хошорюү маэгаширагийн 4-өөс барилдах Эндотой барилдах бол Ичиножо маэгаширагийн 1-ээс барилдах Даэйшотой барилдана.

Маэгаширагийн 2-оос барилдах Тамаваши Б.Мөнх-Оргил өчигдөр  маэгаширагийн 6-ээс барилдах Хокүтофүжитэй барилдаж өвдөг шорооджээ. Улмаар зургаан даваа долоон унаатай болжээ. Өнөөдөр түүний өрсөлдөгч маэгаширагийн 3-аас барилдах Оношотой барилдана.

Маэгаширагийн 4-өөс барилдах Кирибаяама Б.Лхагвасүрэн маэгаширагийн 15-аас барилдах Точиношинтэй барилдаж даслаа. Улмаар есөн даваа дөрвөн унаатай болжээ. Тэрбээр өнөөдөр маэгаширагийн 9-өөс барилдах Тобизарүтэй барилдана.

Өчигдөр башёг тэргүүлэгч маэгаширагийн 7-оос барилдах Такаясү нэг унаатайгаар башёг тэргүүлж байгаа бол секиваки Вакатакакаге хоёр унаатайгаар араас нь нэхэж байна.

Харү башёд Монголын зургаан бөх барилдана. Үүнд:

  • Ёкозүна Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ 3-3 гэмтсэн
  • Комүсүби Хошорюү С.Бямбасүрэн 6-7
  • Маэгашира 2 Ичиножо А.Ичинноров 9-4
  • Маэгашира 2 Тамаваши Б.Мөнх-Оргил 6-7
  • Маэгашира 4 Кирибаяама Б.Лхагвасүрэн 9-4
  • Маэгашира 8 Чиёошома Г.Мөнхсайхан 5-8