Бонуччи эргэн ирж, Игуаин, Кальдара нар “Милан”-д очлоо

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-08-03

“Ювентус” болон “Милан” клубүүд гурван тоглогчийн солилцоо наймааг албан ёсоор зарлалаа. “Хуучин ноёд” хамгаалагч Леонардо Бонуччиг эргүүлэн авч, 2023 оны зун хүртэл гэрээ байгуулав.

Харин довтлогч Гонсало Игуаин болон хамгаалагч Маттиа Кальдара нар “Милан” руу шилжиж байгаа юм. Итали хамгаалагчийн хувьд 2023 он хүртэл шинэ багтайгаа гэрээ хийлээ. Тэгвэл Игуаин зээлээр “Милан”-д очиж байна. Нэг улирал 18 сая еврогоор зээлээд, 2019 онд авахыг хүсвэл 36 саяыг төлөх гэрээг хоёр баг байгуулжээ. Энэ мөнгийг хоёр жилийн дотор төлж болох аж.

Бонуччи болон Кальдараг хоёр баг ямар нэгэн нэмэлт төлбөргүйгээр шууд солилцож байгаа юм.