Багийнхаа гол тоглогч Лука Модричийг зарахгүй хэмээж байсан "Реал Мадрид" клубын Ерөнхийлөгч Флорентино Перес хамгийн багадаа 60 сая евро санал болговол түүнийг явуулж талаар ам нээжээ. Хорватын шигшээ багийн ахлагчийг "Интер" клуб авахаар сонирхож байсан.
Гэвч Перес 750 сая евро өгөөд ав хэмээн үнэрхэж байсан билээ. Гэвч тэд шантралгүйгээр үнийн саналаа илгээсэн гэнэ. "Интер" Модрчийн төлөө 40 саяыг өгөхөд бэлэн байгаа ажээ. Харин Перес 60 сая гэж ам ангайсан нь хоёр баг энэ үнийн дүн дээр тохирч байж магадгүй байна.