Францын Супер цомд "ПСЖ" түрүүллээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-08-05

Европын улсуудын хөлбөмбөгийн тэмцээн, лигүүд эхнээсээ эхэлж байна. Өнгөрсөн шөнө Францын Супер цомын тэмцээн боллоо. Супер цомын төлөө "ПСЖ" болон "Монако" клубүүд тулж, нийслэлийн баг өрсөлдөгчөө 4:0-ээр "шүүрдсэн" юм. 

Ингэснээр 2018-2019 оны улирлын анхны цомоо авч байгаа нь энэ. Тоглолтын 32, 90 дэх минутад Ди Мария хоёрыг оруулсан бол Нкунку 39,  Веа 67 дахь минутад нэг нэгийг нэмжээ.  Энэ тоглолтод "ПСЖ" клубын шинэ хаалгач Буффон гараанд гарч тоглосон юм.