NBA-ын талбайд плэйоффын сүүлийн эрхийн төлөөх хоёр тоглолт боллоо. Сүүлийн тоглолт Лос Анжелес Клипперс талбайдаа Нью-Орлэйн Паликанс багтай тоглолоо. Эхний хоёр үеийг Паликанс 10 оноогоор тэргүүлж дуусгасан ч гуравдугаар үед 18-хан оноог авч өрсөлдөгчдөө 38 оноог алдснаар 10 оноогоор хожигдож дуусгасан юм. Харин шийдвэрлэх дөрөвдүгээр Паликанс гайхалтай эргэн ирэлтийг хийж 105-101 харьцаагаар хожил байгууллаа.
Улмаар Паликанс плэйоффын наймдугаар байраар гарахаар болсон бөгөөд тэдний өрсөлдөгч нь өрнөд бүсийг тэргүүлсэн Финикс Санс багтай тоглохоор боллоо. Харин Клипперс ийнхүү улирал нь дууслаа.
Тус тоглолт Брэндон Инграм 30 оноо, 6 самбар, 6 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол СЖ Макколлум 19 оноо, сэлгээнээс Ларри Ненс, Трэй Мюрфи 14 оноог авчээ.
Харин эсрэг багаас Пол Жорж ковидын протколын улмаас өнжсөн бөгөөд Режжи Жейксон 27 оноо, 7 самбар, 8 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Маркус Моррис ЖР 27 оноо, 9 самбар, 5 дамжуулалт сэлгээнээс Норман Пауэл 17 оноо, Роберт Ковингтон 14 оноог авчээ.