Европын улсуудын хөлбөмбөгийн шинэ улирал энэ долоо хоногт эхэлнэ. Түүний өмнө ихэнх лигийн Супер цомын төлөөх тоглолт болж байна. Өчигдөр орой Английн Супер цомын төлөө “Челси” болон “Манчестер Сити” клубүүд хоорондоо туллаа.
Энэхүү тоглолтод “Сити” илүү байж, өрсөлдөгчөө 2:0-ээр буулгаж авснаар шинэ улирлын эхэнд цом хүртэж чадлаа. Тоглолтын 13, 58 дахь минутад Агуэро дубль хийж, багтаа цом авчирсан юм.