Филадельфи 76 баг талбайдаа хожиж цувралыг 2-0 болголоо

O.Admin
2022-04-19

NBA-ын талбайд плэйоффын гурван тоглолт боллоо. Филадельфи 76 талбайдаа Торонто Репторс багтай цувралын хоёр дахь тоглолтоо хийлээ. Эхний үед Репторс нэг онооны тэргүүлэлтэй дуусгасан ч хоёр болон гуравдугаар үед тааруухан байснаар онооны зөрүү 24 болж холдсон юм. Улмаар шийдвэрлэх үед оноог ойртуулж чадалгүй 97-112 харьцаагаар Сиксерс хожиж цувралыг 0-2 харьцаагаар тэргүүлж байна. Хоёр багийн гурав дахь тоглолт Репторсын талбайд болох бөгөөд энэ сарын 21-ний өглөөний 08:00 цагт болно.

Тус тоглолтод Жоэл Эмбийд 31 оноо, 11 самбараас бөмбөг авч багаа тэргүүлсэн бол Тиреси Макси 23 оноо, 9 самбар, 8 дамжуулалт, Тобиас Харрис 20 оноо, 10 самбар, 3 хаалт, Жеймс Харден 14 оноо, 6 самбар, 6 дамжуулалтара тусалжээ. Харин эсрэг багаас ӨүЖи Ануноби 26 оноогоор багаа тэргүүлсэн бол Фред Ванвлийт, Паскал Сиакам нар 20 оноог авчээ.

Плэйоффын өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

  • Торонто Репторс 97-112 Филадельфи 76 /0-2 харьцаагаар Сиксерс тэргүүлж байгаа/
  • Юта Жазз 104-110 Даллас Мавирекс /1-1 харьцаагаар тэнцсэн/
  • Денвер Наггетс 104-110 Голдэн Стэйт Уорриорс /0-2 харьцаагаар Уорриорс тэргүүлж байгаа/