Манай таван бүсгүй бүгд медалийн төлөө барилдана

O.Admin
2022-04-21

“Улаанбаатар-2022” насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээний гурав дахь өдрийн эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 68, 76 кг-ын тойргийн болон хагас шигшээд барилдаан боллоо. Өнөөдөр барилдсан манай таван бүсгүй орой 18:00 цагт бүгд медалийн төлөө өрсөлдөхөөр шалгарав.

Тодруулбал, 50 кг-ын жинд “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Цогт-Очирын Намуунцэцэг алт, 68 кг-д “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Энхсайханы Дэлгэрмаа, 76 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Ганбатын Ариунжаргал хүрэл медалийн төлөө тус тус барилдахаар болсон юм. Тэгвэл 53 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Ганбаатарын Отгонжаргал, 59 кг-д “Аврагч” спорт хорооны тамирчин Баатаржавын Шоовдор нар тойргийн барилдаанд тус бүр хоёр ялж, нэг ялагдаж хүрэл медаль дээр буух нь тодорхой болсон. Тэгвэл үдээс хойш медалийн өнгөө хувиргах барилдаанаа хийнэ.