Куртуа “Челси”-гээс явахыг хүсч байна

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-08-07

Английн “Челси” клубын хаалгач Тибо Куртуа багаасаа явахыг хүсч байгаа ажээ. “Челси”-гийн дасгалжуулагч Маурицио Сарри Бельги хаалгачтай хувийн уулзалт хийсэн ч Куртуа бодлоо өөрчлөхгүй хэмээн мэдэгдсэн талаар мэдээлэл гарч байна.

ESPN-ий мэдээлж байгаагаар Куртуа багийнхаа дасгалжуулагч Саррид явах хүсэлтэй байгаагаа шууд хэлсэн байна. Түүний Лондоны багтай хийсэн гэрээ 2019 онд дуусна. Куртуаг “Реал” авахаар сонирхож байгаа билээ.