Аваргуудын лигийн шөвгийн дөрвөн багуудын хариу тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Өнгөрсөн шөнө Испаний Реал Мадрид талбайдаа Английн Манчестер Сити клубтэй тоглолоо. Өмнөх тоглолт Ситигийн талбайд болж 4-3 харьцаагаар Сити хожоод байсан бол энэ удаа Реал хоёр гоолын зөрүүгээр хожих хүндхэн тоглолтыг хийлээ.
Тус тоглолтын салхийг 73 минутад Махриз оруулж зөрүүг холдуулжээ. Гэвч 90 болон 90+1 минутад Родриго гоолдож онооны зөрүүг тэнцүүлсэн бол 95 минутад Бензема торгуулийн цохилтоос гоолдож хожил байгуулжээ.
Улмаар хоёр тоглолтын нийлбэр 5-6 харьцаагаар Реал Мадрид аваргуудын лигийн аваргын төлөө шалгарч үлдлээ. Тэдний өрсөлдөгч нь өчигдөр шөнө Испаний Вийяреалыг хожсон Английн Ливерпүүл клуб билээ.