Жеймс Харден төгсгөлийг гайхалтай хийж цуврал тэнцлээ

O.Admin
2022-05-09

NBA-ын талбайд плэйоффын хоёр тоглолт боллоо. Өнөөдрийн сүүлийн тоглолт Филаделфи 76 талбайдаа Миами Хит багтай цувралын дөрөв дэх тоглолтыг хийлээ. Тоглолтын эхний хагаст найман оноогоор тэргүүлсэн Сиксерс гуравдугаар үед онооны зөрүү дөрөв болж ойртсон юм. Гэвч шийдвэрлэх үеийн төгсгөлд Жеймс Харден гайхалтай байж холын зайнаас хоёр ч удаа оруулснаар тоглолт 108-116 харьцаагаар Сиксерсийн ялалтаар өндөрлөлөө.

Улмаар цувралыг 2-2 болж тэнцэж байгаа бөгөөд цувралын тав дахь тоглолт Хитийн талбайд тавдугаар сарын 11-ний өглөө болно.

Тус тоглолтод Жеймс Харден 31 оноо, 7 самбар, 9 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Жоэл Эмбийд 24 оноо, 11 самбар,Тиреси Макси 18 оноогоор тусалжээ. Эсрэг багаас Жимми Батлер гайхалтай байж 40 оноогоор бүх тоглогчдыг тэргүүлсэн бол Бэм Абебаёо 21 оноо, сэлгээнээс Виктор Олидипо 15 оноогоор тусалсан ч бусад тоглогчид нь тааруухан тоглолтыг үзүүлжээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

  • Миами Хит 108-116 Филадельфи 76 (Цувралыг 2-2 харьцаагаар тэнцлээ)
  • Финикс Санс 101-111 Даллас Мавирекс (Цувралыг 2-2 харьцаагаар тэнцлээ)