Английн алдарт “Манчестер Юнайтед” клуб Германы “Байерн Мюнхэн” багийн хамгаалагч Жером Боатенгийг авахаар хөөцөлдөж байгаа билээ. “Улаан чөтгөрүүд” түүний төлөө 25 саяын санал хүргүүлсэн байна.
Гэвч “Байерн”-ы удирдлагууд хамгийн багадаа 50 саяыг нэхэж байгаа ажээ. Одоогоор хоёр баг тохиролцоход хол байна. “Манчестер Юнайтед” түүнийг зээлээр авахыг хүссэн. Мөн төлбөртөө өөр тоглогч оруулахыг хүссэн ч “Байерн”-ынхан татгалзаад байгаа гэнэ. Английн багийн хувьд Боатенг өндөр цалинтай байх учраас хэт их үнэ төлж авахыг хүсэхгүй байгаа ажээ.