Кепа "Челси"-тэй 7 жилийн гэрээ байгууллаа

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-08-09

Испанийн "Атлетик" клубын хаалгач Кепа Аррисабалаг "Челси" клубт ирлээ. Лондон хотын баг энэ жил 23 настай хаалгачтай 7 жилийн гэрээ байгуулж байгаа ажээ. Тэрбээр хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн үнэтэй хаалгач болж байгаа юм.

Учир нь "Челси" түүнийг 80 сая еврогоор худалдаж авсан. Мөн тэрбээр жилдээ 10 сая фунт стерлингийн цалин авна гэж sports.ru сайт мэдээллээ.