“Эвертон” Минаг 30 саяар, Гомешийг зээлээр авлаа

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-08-10

Испанийн алдарт “Барселона” клубын хамгаалагч Йерри Мина, хагас хамгаалагч Андре Гомеш нар Английн “Эвертон”-д нэгдлээ. Энэ жил 23 настай Колумб хамгаалагчийг Английн баг 30.25 сая еврогоор авч байгаа аж.

Дээрээс нь  1.5 саяыг урамшуулал маягаар олгоно. Мөн “Барса” буцааж авах нөхцөлтэйгээр зарсан юм байна. Харин Андре Гомешийг “Эвертон” зээлээр авлаа. Нэг жилийн хугацаанд түүнийг багтаа зээлээр тоглуулахдаа “Барса”-д 2.25 сая евро төлөх ажээ.