Уулчдын баг Хантэнгэр ууланд авирчээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-08-10

МУГТ  Г.Өсөхбаяраар ахлуулсан Монголын уулчдын баг Хантэнгэр /7010м/ уулын оргилд энэ сарын 9-ний өдөр амжилттай авиралт хийж,  төрийн далбаагаа мандуулжээ.  Түүх сөхвөөс манай улсын уулчдаас анхлан ОУХМ Д.Чагнаа  тэртээ 1991 оны долдугаар сарын 25-ны өдөр Хантэнгэр уулын оргилд амжилттай авиралт хийж байсан аж.

Мөн ОУХМ Ж.Баянцагаан 1993 онд  амжилттай авиралт хийж байжээ. Тэгвэл  МУГТ, ОУХМ Г.Өсөхбаяр ахлагчтай баг  25 жилийн дараа анх удаа багийн авиралт амжилттай гүйцэтгэсэн нь энэ аж. Дашрамд дурьдахад,  одоогоос 87 жилийн тэртээ 1931 онд Оросын уулчид Михаил Погребецкий, Борис Тюрин, Франц Зауберер нар Хантэнгэр уулын оргилд анх 1931 онд гарсан байдаг түүхтэй аж.