Дэлхийн хамгийн өрсөлдөөнтэй гэгдэх Английн премьер лигийн шинэ улирал эхэллээ. Шинэ улирлын “хөшиг”-ийг нээж алдарт “Манчестер Юнайтед” клуб талбайдаа “Лестер”-ийг хүлээж авлаа.
Өнгөрсөн шөнө болсон энэ тоглолтод “Улаан чөтгөрүүд” илүүрхэж, өрсөлдөгчөө 2:1-ээр буулгаж авсан юм. Ийнхүү Моуриньогийн баг шинэ улирлыг хожлоор эхлүүллээ. Тоглолтын 3 дахь минутад Погба торгуулийн цохилтоор тооны харьцааг нээсэн. Улмаар Люк Шоу 83 дахь минутад нэгийг нэмсэн нь хожлын гоол байлаа. “Лестер”-ээс 90+2 дахь минутад Варди гоолдсон.