“Челси”, “Тоттенхэм” хожлоо

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-08-12

Английн премьер лигийн 2018-2019 оны улирал эхэлсэн билээ. Өчигдөр хэд хэдэн тоглолт боллоо. Тэр дундаа топ зургаан багаас хоёр нь тоглосон. Энэ зуны солилцооны цонхоор ганц ч наймаа хийгээгүй “Тоттенхэм” клуб “Ньюкасл”-ын талбайд зочилж, өрсөлдөгчөө 1:2-оор буулгаж авлаа.

Ингэснээр нээлтийн тоглолтоо ялалтаар эхэлж, гурван оноо авсан юм. Тоглолтын 8 дахь минутад Вертонген тооны харьцааг нээсэн бол Хоселу гурван минутын дараа тэнцүүлжээ. Харин 18 дахь минутад Деле Алли гоолдож, багтаа хожил авчирсан юм.

Шинэ дасгалжуулагчтайгаар улирлыг эхэлж байгаа “Челси” клуб нээлтийн тоглолтоо “Хаддерсфилд”-ын талбайд зочлон хийж, 0:3-аар буулгаж авлаа. Ингэснээр гоолын зөрүүгээр хүснэгтийн тэргүүнд бичигдэж эхэллээ.

Тоглолтын 34 дэх минутад Канте тооны харьцааг нээсэн бол “шинэ цэрэг” Жоржиньо 45 дахь минутад нэгийг нэмжээ. Улмаар Педро 80 дахь минутад гоолдсоноор тоглолтыг шийджээ.

Бусад тоглолтын үр дүн

Уотфорд 2-0 Брайтон

Вулверхэмптон 2-2 Эвертон

Фулхэм 0-2 Кристал Палас

Борнмут 2-0 Кардифф