Г.Одбаяр тавдугаар байрт шалгарлаа

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-08-12

Унгарын нийслэл Будапешт хотноо жүдо бөхийн Гран при ангиллын тэмцээн болж байгаа билээ. Өчигдөр манайхаас 73 кг-ын жинд Гавьяат тамирчин Г.Одбаяр барилдсан. Манайх бөх хоёр, гуравдугаар тойрогт Австри, Португалын тамирчдыг хөмрөх мэхээр цэвэр ялсан.

Улмаар хэсгийн аваргын төлөө Италийн Жиованни Еспоситог буулгаж авсан ч хагас шигшээд Японы алдарт бөх Масаши Ебинумад ялагдсан. Тэрбээр энэ барилдааны үеэр мөрөндөө бэртэл авсан учир хүрлийн төлөө Унгарын бөх Заботай санасанаараа барилдаж чадалгүй ялагдаж, тавдугаар байрт шалгарлаа.

Энэ удаагийн Будапештын Гран при тэмцээнд манай 6 бөх оролцсон ч медаль хүртэж чадсангүй.