Испанийн Супер цомын тэмцээн өнгөрсөн шөнө боллоо. Супер цомын төлөө “Барселона” клуб “Севилья”-тай туллаа. Энэхүү тоглолтод “Барса” өрсөлдөгчөө 2:1-ээр буулгаж авч, шинэ улирлын өмнө цом өргөлөө.
Тоглолтын 9 дэх минутад Сарабия гоолдож, “Севилья” тэргүүлж эхэллээ. Харин 42 дахь минутад Пике тэнцүүлсэн бол Усман Дембеле 78 дахь минутад хожлын гоол оруулжээ.