Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Д.Одхүүгийн зээрд үрээ түрүүллээ

O.Admin
2022-07-10

Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойд зориулсан хурдан морьдын уралдаан өнөөдөр хязаалангийн уралдаанаар эхэллээ. Тус уралдааны түрүү магнайд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Д.Одхүүгийн зээрд үрээ түрүүллээ. 519 дугаартай 12 настай Э.Зол-Эрдэнэ хүү унаж түрүүлсэн бол аман хүзүүнд Төв аймгийн Баянхангай сумын харьяат Л.Пүрэвдоржийн хээр үрээ хурдлав. Энэ морийг 1019 дугаартай 10 настай Б.Батхүү хүү унаж давхив.

Айргын гуравт Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат Х.Гарьдмагнайн хээр морь орлоо. 778 дугаартай найман настай А.Ууганбаатар унажээ.

Айргийн дөрөвт Говь-Алтай аймгийн Халиун сумын харьяат Т.Гантөмөрийн зээрд морь давхилаа. 539 дугаартай арван настай Т.Энгүүн унаж давхилаа.

Айргийн тавд Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат Б.Түмэндэлгэрийн хамар цагаан хээр морь давхилаа. 629 дугаартай П.Мягмарсүрэн унасан байна.