Б.Орхонбаяр, Б.Серик тэргүүтэй таван улсын заан цолтон төрлөө

O.Admin
2022-07-12

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны долоогийн даваа өндөрлөлөө.

Тус даваанд Улсын заан Д.Анар Улсын начин Б.Серикт тахимаа өгснөөр Баян-Өлгий аймгаас заан цолтон төрлөө. Улмаар 76 жилийн дараа тус аймгаас улсын заан цолтон төрж байгаа бөгөөд түүний өмнө Терликбайн Абдигажы заан цол хүртэж байжээ.

Улсын харцага Б.Орхонбаяр Улсын арслан Ц.Содномдоржоор, Улсын харцага Б.Бат-Өлзий Улсын харцага Н.Золбоогоор, Улсын харцага О.Хангай Улсын начин О.Мөнх-Эрдэнээр, цэргийн арслан М.Лхагвагэрэл Улсын харцага Б.Зоригтбаатараар долоо давж Улсын заан цолтон төрлөө.

Долоогийн даваа

  1. ДАЯ.А Н.Батсуурь     А.А Г.Бадрах
  2. У.АВ П.Бүрэнтөгс       У.Н Л.Лха-Очир
  3. У.АВ С.Мөнхбат         А.З Ц.Бямба-Отгон
  4. У.АР Ц.Содномдорж У.Х Б.Орхонбаяр
  5. У.З Д.Анар                  У.Н Б.Серик
  6. У.Х Б.Бат-Өлзий        У.Х Н.Золбоо
  7. У.Х О.Хангай              У.Н О.Мөнх-Эрдэнэ
  8. У.Х Б.Зоригтбаатар    Ц.А М.Лхагвагэрэл