Б.Орхонбаяр Сэлэнгэ нутгаас төрсөн анхны гарьд цолтон болсон байна.

O.Admin
2022-07-12

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны наймын даваа өндөрлөлөө.

Тус даваанд Даян аварга Н.Батсуурь заан цолны болзол хангаад байгаа улсын начин Б.Сериктэй барилдаж давсан бол Улсын аварга П.Бүрэнтөгс зааны болзол хангасан М.Лхагвагэрэлийг давсан.

Харин Улсын харцага О.Хангай Улсын аварга С.Мөнхбатыг давснаар гарьд цолны болзол хангалаа. Улмаар Ховд нутгаас төрсөн анхны гарьд цолтон боллоо.

Мөн Улсын харцага Б.Орхонбаяр Улсын харцага Б.Бат-Өлзийгөөр найм давж гарьд цолын болзол хангалаа. Улмаар Сэлэнгэ нутгаас төрсөн анхны гарьд цолон болсон байна.

наймын даваа

  1. ДАЯ.А Н.Батсуурь     У.Н Б.Серик
  2. У.АВ П.Бүрэнтөгс       Ц.А М.Лхагвагэрэл
  3. У.АВ С.Мөнхбат         У.Х О.Хангай
  4. У.Х Б.Бат-Өлзий         У.Х Б.Орхонбаяр