Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Казахстан улсын Нур-Султан хотод үргэлжилж байна.
Тэмцээний хоёр дахь өдөр манай улсын дөрвөн тамирчин зодоглосноос эмэгтэйчүүдийн -63 кг жинд Японы Нами Набекүраг ялж аваргын алтан медаль хүртлээ.
2019 оны Азийн аваргаас мөнгө, 2017 оны Азийн аваргаас хүрэл медаль хүртэж байсан тэрээр ийнхүү Азийн аваргын иж бүрэн медальтай боллоо.
Мөн өдөр эмэгтэйчүүдийн -70 кг жинд зодоглосон Ц.Энхчимэг Тайванийн тамирчныг ялж хүрэл медаль хүртсэн байна.