Леброн Жеймс багтайгаа 97 сая ам.долларын гэрээ байгууллаа

O.Admin
2022-08-18

NBA-ын алдартай тамирчин "Лос Анжелес Лэйкерс" багийн довтлогч Леброн Жеймс 2022-23 оны улиралд тоглоод багтайгаа хийсэн гэрээ дуусч байгаа билээ. Тэгвэл баг нь түүнтэй дахин гэрээгээ сунгасан байна.

Тодруулбал, Лос Анжелес багийн удирдлагууд түүнтэй хоёр жилийн 97.1 сая ам.долларын гэрээг үзэглэжээ. Ингэснээр цалингаараа 500 саяас дээш орлого олох анхны тоглогч боллоо. Тэрбээр өнгөрсөн улиралд 30.3 оноо, 8.2 самбар, 6.2 дамжуулалтаар багаа тэргүүлсэн билээ.