Мэргэжлийн сүмо бөхийн дээд зиндаад манайхаас долоон бөх барилдана

O.Admin
2022-09-05

Сүмо бөхийн есдүгээр сарын тэмцээн буюу Аки башё энэ сарын 11-25-ны хооронд Токио хотод болно. Тус тэмцээнд Монголын 7 бөх барилдахаар эрэмбэлэгджээ.

Идэвхтэй барилдаж буй цорын ганц их аварга ёкозүна Терүнофүжи Г.Ган-эрдэнэ зүүний манлайд барилдах бол Озеки Шодай барууны манлайд гарсан.

Монгол бөхчүүдээс Хошорюү С.Бямбасүрэн цол ахиж энэ тэмцээнд барууны секивакэ цолтой барилдахаар болжээ. Мөн долдугаар сарын Нагояа башёд түрүүлсэн Ичиножо А.Ичинноров, сүүлийн гурван башё дараалан 8-аас олон давсан Кирибаяама Б.Лхагвасүрэн нар чансаа ахиж комүсүби цолд хүрсэн байна.

Харин Тамаваши Б.Мөнх-Оргил зүүний маэгаширагийн 3, Чиошима Г.Мөнхсайхан зүүний маэгаширагийн 14, Миторюү Б.Төрболд зүүний маэгаширагийн 16-аас барилдахаар болжээ.

Манай бөхчүүд 

  1. Ёкозүна - Терүнофүжи Г.Ган-эрдэнэ
  2. Секивакэ - Хошорюү С.Бямбасүрэн
  3. Комүсүби - Ичиножо А.Ичинноров
  4. Комүсүби - Кирибаяама Б.Лхагвасүрэн
  5. Маэгаширагийн 3 - Тамаваши Б.Мөнх-Оргил
  6. Маэгаширагийн 14 - Чиошима Г.Мөнхсайхан
  7. Маэгаширагийн 16 - Миторюү Б.Төрболд