Б.Хулан Белградын дэвжээнд аваргын төлөө шалгарч үлдлээ

O.Admin
2022-09-14

Сербийн Белград хотноо чөлөөт бөхийн “Белград-2022” Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэлсэн билээ. Өчигдөр эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд үндэсний шигшээ баг, “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Батхуягийн Хулан хагас шигшээд урамтай сайхан барилдаж финалд шалгарлаа.

Тэрбээр 2/1 шигшээд энэ жилийн Европын аварга, залуучуудын дэлхийн аварга Шведийн Эмма Малмгренд 2:6-аар дийлдэж яваад өрсөлдөгчөө цэвэр дарж ялсан. Ийнхүү өнөөдөр хагас шигшээд барилдсан манай хоёр бүсгүй ялалт байгуулснаар өнөөдөр алтан медалийн төлөө барилдана. Монголын чөлөөт бөхийн тамирчдаас насанд хүрэгчдийн ДАШТ-д шигшээд шалгарсан 29, 30 дахь тохиолдол болж байна.

Тэрбээр эхний барилдааны Энэтхэгийн бөх Винештэй барилдаж 7-0 харьцаагаар дараа нь Казакстаны бөх Дэнес Мерседестэй барилдаж 10-0 харьцаагаар ялжээ. Улмаар хагас шигшээд Азербэйжаны бөх Гурбанова Лейлатай барилдаж 4-1 харьцаагаар ялалт багйгуулжээ.

Б.Хулан өнөөдөр шөнө шигшээ барилдаанд АНУ-ын Доминик Парриштай хүч үзэх юм