Месси дубль хийж, “Барса” хожлоо

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-08-19

Испанийн Ла лигийн шинэ улирал баасан гарагт эхэлсэн билээ. Тэгвэл өнгөрсөн шөнө зарим тоглолтууд нь боллоо. Энэ улиралд Ла лигт түрүүлэх хамгийн өндөр магадлалтай баг болох “Барселона” клуб нээлтийн тоглолтоо “Алавес”-тэй хийж, 3:0-ээр буулгаж авлаа.

Ингэснээр хүснэгтийн тэргүүн байрт бичигдэж байна. Тоглолтын 64, 90 дэх минутад Месси хоёр гоол оруулсан. Дунд нь Коутиньо 83 дахь минутад нэгийг нэмж, багийнхаа ялалтад хувь нэмрээ оруулжээ. 

Бусад тоглолтын үр дүн

Сельта 1-1 Эспаньол

Вильярреал 1-2 Реал Сосьедад